Мэдээ мэдээлэл

БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018.03.10. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боулингийн тэмцээн” 2018 оны 3-р сарын 10-ны өдөр “Парк хаус Боулинг” төвд амжилттай болж өнгөрлөө. Боулингийн тэмцээнд “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны баг”, “Элч-1”, “Элч-2”, “УБ Адвокат” ХХН, "АСИОН" ХХН, “Адвокат консалтинг” ХХН, “Соёмбо партнерс” ХХН, “Оранж”, “Ухаант хүмүүс”, “Буяндаваа ахлагчтай баг”, “Жадамба ахлагчтай баг”, "Монголын Хуульчдын Холбоо” зэрэг багуудаас бүрдсэн нийт 12 багийн 80 орчим хуульч, өмгөөлөгчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.

          Тэргүүн байранд Ш.Алтангадас ахлагчтай өмгөөллийн “УБ Адвокат” ХХН-ийн баг тамирчид Шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал хүртсэн бол өмгөөлөгч Д.Батсүх ахлагчтай өмгөөллийн “Адвокат консалтинг ХХН” баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Ц.Анхтуяа ахлагчтай “Монголын Хуульчдын Холбоо” баг гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэд болов. “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Соёмбо партнерс ХХН” багийн тоглогч, хуульч, өмгөөлөгч П.Цолмонбаатар 185 оноогоор шалгарч, үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Харин тэмцээний төгсгөлд “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “УБ Адвокат ХХН” багийн тоглогч Г.Гармаа, “Оранж” багийн тоглогч С.Цацралтуяа нар 141 оноогоор тэнцэж, дахин нэг шидэлт гүйцэтгэснээр “УБ Адвокат ХХН” багийн тоглогч Г.Гармаа “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарлаа.

        Боулингийн тэмцээнийг зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Бум-Аюушд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2018-03-10
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах