Мэдээ мэдээлэл

Боулингийн тэмцээндээ идэвхтэй оролцоорой

2018-03-09. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит "Боулингийн тэмцээн"-ийг жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон Эр цэргийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтайг хуульч өмгөөлөгчид андахгүй билээ.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит "Боулингийн тэмцээн"-д Өмгөөллийн "Адвокат консалтинг" ХХН-ийн хамт олон тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эздээр тодорсон юм.

Энэ удаагийн 2018 оны "Боулингийн тэмцээн"-д Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, ХХНөхөрлөл, Монголын Хуульчдын Холбооны нийт 11 баг оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний 16 медаль эзнээ хүлээж байгааг дуулгахад таатай байна.

Боулингийн спорт нь насны хязгаар байхгүй, спортын хувьд бэртэл гэмтэл багатай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нэн тохиромжтой, ялангуяа суудлын ажил хөдөлмөр эрхэлдэг хуульч өмгөөлөгчдийн хувьд маш их хүч энерги зарцуулж, ажлын болоод оюуны стрессыг тайлдаг гайхалтай спортын нэгэн төрөл билээ.

Эрхэм хуульч өмгөөлөгч та бүхэн баг тамирчидаа дэмжихийг хүсвэл 2018-3-10-ны 10:30 цагт "Парк Хаус Боулинг" төвд хүрэлцэн ирж, хөгжөөн дэмжиж, амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг урьж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл

Image may contain: text
2018-03-09
буцах