Мэдээ мэдээлэл

“Өмгөөллийн тухай хууль”-ийн хэлэлцүүлэг болно

2018.03.09. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо “Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийг нийт гишүүн хуульч, өмгөөлөгчдөд и-мэйл хаягаар хүргүүлж байна. “Өмгөөллийн тухай хууль”-ийн хэлэлцүүлэг 2018.03.15-ны өдрийн 09:00 цагт “М Плаза” төвд зохион байгуулагдах бөгөөд тус хэлэлцүүлэгт орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нар болон Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн гишүүдийн төлөөллүүд оролцох юм. Иймд “Өмгөөллийн тухай хууль”-ийн хэлэлцүүлэгт оролцох өмгөөлөгчдийг 7012-6862, 8805-9690 дугаарын утсанд бүртгэж байна.

          Жич: “Өмгөөллийн тухай хууль”-ийн хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаач, доктор профессоруудын дунд жич зохион байгуулна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

2018-03-09
буцах