Мэдээ мэдээлэл

Шатрын тэмцээнд амжилттай оролцлоо

2018.02.05. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг 2018.02.03-ны өдөр зохион байгуулсан байна. Тус тэмцээнд хуулийн төв байгууллагуудын 100 орчим тамирчид өрсөлдсөнөөс дэд байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Мөнгөнхүү, тусгай байрт өмгөөлөгч Ч.Булган, Б.Дамба нар тус тус шалгарсныг дуулгахад таатай байна.  

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-02-06
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах