Мэдээ мэдээлэл

Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад өмгөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэв

2018.02.02. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нөхөрсөг хэмээх Нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад өмгөөлөгчдийг “Decor” ресторанд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнэ, Ахмадын хорооны орлогч дарга С.Юмжирмаа болон нийт 34 ахмад өмгөөлөгчид оролцлоо. Сар шинийн баярт хүрэлцэн ирсэн ахмад өмгөөлөгчдөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар гарын бэлэг, “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугааруудыг гардуулж өглөө.

         Арга хэмжээний үеэр ахмад өмгөөлөгч Н.Алимаагийн 75 насны сүүдэр тохиосон баярт үйл явдал болж, ажлын албанаас амтат бялуу бэлэглэснээс гадна Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд зориулж, ахмад өмгөөлөгч Ж.Оюун, М.Хувцагаан нар тус бүр 100.000 төгрөгийг хандивлажээ.

          Энэ удаагийн арга хэмжээг Өмгөөллийн “Алтан Зөвлөх” ХХН, “Юнилекс” ХХН, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Бат-Өлзий, Ч.Жадамба, Б.Бадамжаргал, Д.Амармөнх, Б.Гүнтэвчимэг нар хандив өргөсөн юм.  Нийт ахмад өмгөөлөгчиддөө Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нийт гишүүн хуульч, өмгөөлөгчдийн нэрийн өмнөөс эрүүл энх, урт удаан насалж,  

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан

Есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн

Ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэн сар шинэдээ сайхан  шинэлээрэй! 

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл 

2018-02-02
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах