Мэдээ мэдээлэл

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2018.02.01. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн ХолбооныГадаад харилцаа хариуцсандэд ерөнхийлөгч Зууннасанг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд хоёр орны Өмгөөлөгчдийн Холбоо цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн цар хүрээгээ тэлэх, хуульч, өмгөөлөгчдийг олон улсын гэрээ хэлэлцээрийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт, семинаруудад тогтмол хамруулах боломж нөхцөл хэрхэн байгаа талаар харилцан ярилцсанаас гадна Монголын өмгөөлөгчдийн эрх зүйн байдлын чухал асуудал болсон Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцсон байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-02-01
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах