Мэдээ мэдээлэл

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөг улс орон даяар зохион байгуулагдаж байна

2017.12.05. Монгол Улсын ХЭҮКомиссоос Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, ШЕЗ, НЗДТГ, МХХолбоотой хамтран “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбар дээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт оролцсон бөгөөд үйл ажиллагааны үеэр хуульч, өмгөөлөгч Д.Золзаяа, Г.Ариунзул, Б.Уранчимэг нар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллаж байна.

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээ нь

1.    2017.12.06-ны өдөр Мишээл салбар

2.    2017.12.07-ны өдөр Драгон салбар

3.    2017.12.08-ны өдөр Оргил салбарт тус тус зохион байгуулагдана.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

 

2017-12-05
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах