Мэдээ мэдээлэл

ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

         Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шилдгүүдийг шалгаруулах “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг зохион байгуулдаг билээ. Харин энэ жил Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭвлэлтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой хуульч, өмгөөлөгчид тус арга хэмжээнд оролцох боломжтой болсон юм. Хүний тоо хязгаартай тул сонирхсон хуульч, өмгөөлөгчид 2017.12.05-ны дотор 99768575 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

            Баярын цэнгүүн 2017.12.08-ны өдөр “Mirage” ресторанд зохион байгуулагдана.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2017-12-02
буцах